ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ2024-4-17

              ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АУДИТЫН ЗАР    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.     Ажлын зорилго, хамрах хүрээ   Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийг 2019 оны 8 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.  Төслийг хэрэгжүүлэх нэгж нь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүднээс төслийн хамтын ажиллагааны гэрээ, батлагдсан  төсөвт  заасны дагуу 2022, 2023, 2024 оны 1-р улирлын санхүүжилт, түүний зарцуулалт болон тухайн хугацаанд Монгол улсын Засгийн Газрын зүгээс үзүүлсэн мөнгөн бус хувь нэмрийн тайланд хөндлөнгийн аудитын ажил гүйцэтгэж дүгнэлт гаргуулахад уг ажлын гол зорилго оршино.     Дээрх үндсэн зорилгын хүрээнд аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага:  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус төслийн 2022 оны 1 сараас 2024 оны 4 дугаар сарын 01 хүртэлх санхүүгийн тайлан, санхүүгийн зарцуулалтад аудит хийх. Төслийн 2022-2024 оны 4-р сарын 01-нийг хүртэлх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС, түүнд нийцүүлэн гаргасан  байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх.  Санхүүгийн тайлан, төслийн зарцуулалтын тайланг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх. Аудитад мөрдөх бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт, СТОУС, АОУС, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчимд тулгуурласан Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитад баримтлах ерөнхий чиглэл, арга зүйг тодорхойлж тайланд тусгах. Стандарт, зарчим, журамд нийцүүлж аудитын үе шатны ажлыг гүйцэтгэж, холбогдох ажлын баримт материалаар баталгаажуулах зэрэг болно.  Санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлэх аудитын дүгнэлт, тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулна. Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд   Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь 10 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлсэн байх. Аудитын үйл ажиллагааг явуулах хангалттай тооны туршлагатай багийн гишүүдтэй байх Олон улсын төсөл /НҮБ-ын  Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүд/ дээр аудит хийж байсан туршлагатай  бол давуу тал болно. Эдгээр шаардлагыг хангаж буй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   Сонгон шалгаруулалт   Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар хийнэ. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт2024-4-8

Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр  “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг

Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хурал Вьетнам Улсад болов.2024-3-18

Вьетнам улсад зохион байгуулагдсан Азийн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд хууль эрх зүйн орчинг сайжруулах тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сайн туршлагаа хуваалцах цаашлаад хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын дээд шүүхэд зөвлөмж боловсруулан хүргэх нэгдмэл нэг зорилгын дор нэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт семинар 2024 оны 3 сарын 16-17-ны хооронд 2 өдрийн турш болж өндөрлөлөө

1.2.6 Үндэсний зөвлөхийн ажлын даалгавар2023-11-30

Ажлын байрны нэр: Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөө (ҮДЗТ)-г  үр дүнд суурилсан төлөвлөгөөний загварт оруулж арга хэмжээнүүдийг зр дүн хэлбэрт оруулан томьёолох,  ба тэдгээрийн бодлогын уялдаа холбоог тодорхойлох  Үндэсний зөвлөх Ерөнхий туршлага: УА-ын шинжлэх ухаан, УАӨ ДЗ   Ангилал: Хүрээлэн буй орчны төлөвлөлт   Хугацаа: 40 хоног     ЗОРИЛГО: НҮБ -ын Байгаль орчны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн хариуд “Уур Амьсгалын Ногоон сан”-гийн санхүүжилтээр  "Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох  төлөвлөлтийн процессыг  боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх (NAP)” төслийг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (УАӨДЗ) арга хэмжээнүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эдийн засгийн хөгжлийн гол салбаруудын шинэ болон одоо хэрэгжиж буй үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөрт нэгтгэх, Монгол Улсын хөгжлийн стратегид УАӨДЗ асуудлыг тусгах олон аргыг хэрэгслийг тодорхойлж, ашиглах юм.  Уг төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал буурч, түүнд дасан зохицох арга хэмжээнүүдийг улс, аймгийн хэмжээний төлөвлөлтөд нэгтгэн оруулна

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ2023-11-30

              ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АУДИТЫН ЗАР    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.     Ажлын зорилго, хамрах хүрээ   Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийг 2019 оны 8 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.  Төслийг хэрэгжүүлэх нэгж нь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүднээс төслийн хамтын ажиллагааны гэрээ, батлагдсан  төсөвт  заасны дагуу 2022, 2023, 2024 оны 1-р улирлын санхүүжилт, түүний зарцуулалт болон тухайн хугацаанд Монгол улсын Засгийн Газрын зүгээс үзүүлсэн мөнгөн бус хувь нэмрийн тайланд хөндлөнгийн аудитын ажил гүйцэтгэж дүгнэлт гаргуулахад уг ажлын гол зорилго оршино.     Дээрх үндсэн зорилгын хүрээнд аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага:  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус төслийн 2022 оны 1 сараас 2024 оны 4 дугаар сарын 01 хүртэлх санхүүгийн тайлан, санхүүгийн зарцуулалтад аудит хийх. Төслийн 2022-2024 оны 4-р сарын 01-нийг хүртэлх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС, түүнд нийцүүлэн гаргасан  байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх.  Санхүүгийн тайлан, төслийн зарцуулалтын тайланг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх. Аудитад мөрдөх бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт, СТОУС, АОУС, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчимд тулгуурласан Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитад баримтлах ерөнхий чиглэл, арга зүйг тодорхойлж тайланд тусгах. Стандарт, зарчим, журамд нийцүүлж аудитын үе шатны ажлыг гүйцэтгэж, холбогдох ажлын баримт материалаар баталгаажуулах зэрэг болно.  Санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлэх аудитын дүгнэлт, тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулна. Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд   Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь 10 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлсэн байх. Аудитын үйл ажиллагааг явуулах хангалттай тооны туршлагатай багийн гишүүдтэй байх Олон улсын төсөл /НҮБ-ын  Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүд/ дээр аудит хийж байсан туршлагатай  бол давуу тал болно. Эдгээр шаардлагыг хангаж буй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   Сонгон шалгаруулалт   Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар хийнэ. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна

''УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ,ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ'' ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2023-9-13

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР   Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт , Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08  дугаар сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус  үндэслэн “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.   1. Албан тушаалд тавигдах шаардлага:    1.1. Нийтлэг шаардлага:  • Монгол Улсын иргэн байх; • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй; • Сэтгэцийн өвчин, эмгэггүй; • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх; • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх; • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх; • Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх. 1.2. Тусгай шаардлага:    Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/65 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна. Үүнд:     “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага /хүснэгт 1/ Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Мэргэжил - Эрх зүй /0421/; - Төрийн удирдлага /041301/; - Менежмент ба удирдахуй /0413/; - Нягтлан бодох бүртгэл /0411/; - Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/ - Байгаль орчин /0522/ - Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан /0521/ - Олон улсын харилцаа /031202/ Мэргэшил Төр, бизнесийн удирдлага, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн байна. Туршлага Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. 1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх. 1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх. 1.2.3. Нэр дэвшигч нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлж байсан ажлын туршлага, уур амьсгалын өөрчлөлтийн нарийн мэргэшлийн диплом, компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.    2. Бүрдүүлэх материал:   2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);   2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);   2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);   2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;   2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;   2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;     2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.   2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.     3. Сонгон шалгаруулалт          Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:    3.1. Эхний  үе  шатанд  сонгон  шалгаруулалтын  материал  хүлээн авах хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана.    3.2. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.        4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг   Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд molor@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.           Анхаарах зүйлс:        1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна. 3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ.  4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн 217 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.  5. Нэмэлт мэдээллийг 51-267030 дугаарын утаснаас авна уу.    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Ногоон ажлын байрыг, цэвэр технологи, инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих замаар нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ2023-5-27

Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудалд онцгой анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх үүрэг хариуцлага тулгарч байна. Тус хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, тус хэлэлцээрийг дагуу 2020 онд дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмэр (Nationally Determined Contribution)-ээ баталсан. Энэ баримт бичгийг 5 жил тутам шинэчлэн тодорхойлж, ялгарлыг тооцон, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ ил тод байдлаар тайлагнаж байх, шинэ тогтолцоонд шилжиж байна.

Ажилд авах зар2023-5-9

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй; 3ба түүнээс дээш жил дээрх сэдэв, чиглэлээр болон бодлого төлөвлөлт, ногоон санхүүжилт, байгууллагын стартеги болон бизнес төлөвлөгөө хийх зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай,    Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна. Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ

БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ2023-4-12

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь ДДНХИ-ийн дэмжлэгтэйгээр “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн санхүүжилтээр дараах ажил гүйцэтгэх богино хугацааны 4 зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.   Зөвлөхүүд нь орон нутгийн шийдвэр гаргагчид, төрийн ажилтнуудад зориулсан сургалтын агуулга, хөтөлбөр, хичээлийн хэрэгсэл, арга зүй боловсруулах ажилд дэмжлэг үзүүлнэ.   Тавигдах шаардлага: • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой бөгөөд ногоон хөгжил, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй;• 2 түүнээс дээш жил дээрх сэдэв, мэргэжлээр албан бус боловсролын арга зүй, сургалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх;• Багаар хамтран ажиллах, тайлан бичих туршлагатай,• Ижил төстөй ажлын туршлагатай; Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд: • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);• Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт); Дээрх бичиг баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ccrccmongolia@gmail.com цахим хаягаар эсхүл УАӨСХАТ-ийн 203 тоотод цаасаарирүүлэх боломжтой     Жич

Монгол улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, Байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэх нь2022-11-30

Монгол улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх,  Байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэх нь

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын талаар хэлэлцэж байна2022-10-24

Уулзалт, хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төслийн хаалтын хурал боллоо2022-9-21

Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2019-2022 онд “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Ажлын байрны зар2022-9-12

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна.   Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан   Ажлын зорилго, хамрах хүрээ: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино.      Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” Олон улсын бага хурал зохион байгуулагдана2022-7-7

МУЗН, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь сэдэвт хоёр өдрийн хурлыг 7-р сарын 6-7-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулган Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэгдэж байна.  Энэхүү хурал нь эрдэмтэн, судлаач, идэвхтэн залуус, шинжээч зэрэг иргэний нийгмийн бүхий л оролцогч талуудыг нэгтгэж, уур амьсгалын өөрчлөлт, түүний Монголын улсад үзүүлэх нөлөөллийн хүрээнд хамтран төлөвлөж, санаачилж, хэлэлцэж, хамтран ажиллах боломжийг олгох юм

Уур амьсгалын өөрчлөлт ба ХОТ форум зохион байгуулагдлаа2022-6-6

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуучуудын төлөөллийн дунд “ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг зохион байгууллаа.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид түр ажиллах зөвлөх шалгаруулан авна2022-5-30

“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл

Төслийн санхүүгийн аудитын зар2022-5-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал2022-5-25

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөлтийн (ҮДЗТ)  явцын хяналт, үнэлгээний системийг боловсруулах, Монгол Улс дахь  хяналт үнэлгээний  өнөөгийн тогтолцоотой уялдуулан  ҮДЗТ-ийн явцыг хянах, үнэлэх  тогтолцоог бүрдүүлэх, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудыг сурган чадавхжуулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал2022-5-25

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Дасан зохицох арга хэмжээний  эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан Дасан зохицох хувилбарын үнэлгээний систем (ДЗХҮС)-ийг  бүрдүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудлаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа2022-4-8

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Урилга2022-3-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.

УАНСангийн итгэмжлэгдсэн байгууллагуудтай дугуй ширээний уулзалт зохион байгууллаа2022-3-25

 Энэ удаагийн дугуй шинээрийн хэлэлцүүлэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Уур амьсгалын судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Б.Ерөөлт, Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч Доктор З.Батжаргал болон ХасБанк, Худалдаа Хөгжлийн Банк, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Германаы олон улсын хамтын ажиллагааны байгуулллага (GIZ), Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага (GGGI), Азийн сан зэрэг байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцов.

“Уур амьсгалын санхүүжилт ба Уур амьсгалын ногоон сан” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо2022-3-12

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь “Уур амьсгалын санхүүжилт ба Уур амьсгалын ногоон сан” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. 

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал2022-3-10

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний дасан зохицох төлөвлөлтийн гол үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлох, үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

"Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл" -ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал зохион байгуулагдлаа2022-3-1

“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал буюу төслийн эцсийн хурал 2022 оны 02 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ) хийх чадавхыг бэхжүүлэх замаар тооллогын мөчлөгийг тогтмол сайжруулах зорилгоор ЖАЙКА, БОАЖЯ, Байгаль орчин уур амьсгалын сан, Монгол улсын Сангийн Яам гэсэн дөрвөн талын харилцан зөвшилцөлд үндэслэн 2017 оны 6 сарын 27-нд хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын  үсэг зурснаар тус төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийг БОАЖЯ-ны харъяа “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв” (УАӨСХАТ) хэрэгжүүлсэн юм. Тус хурлыг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам  үг хэлж УАӨСХАТ-ийн захирал Б.Ерөөлт хурлыг удирдан явуулав

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх бэхжүүлэх сургалт болж байна2021-12-9

  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.    

Ажлын зар2021-11-24

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. 

"Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох" хичээлийн сургагч багш нарыг бэлтгэв2021-11-22

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.  

Нүүрстөрөгч багатай хотуудын олон улсын форумд урьж байна2021-11-18

2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.  

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал2021-11-15

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. 

Уур амьсгалын чиглэлээр ажлын үр дүнг бататгах хурлыг зохион байгуулав2021-11-10

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.  

“Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо2021-11-1

Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.  

Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна. 

Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал2021-7-20

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. Энэхүү төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх стратеги, зөвлөмжийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг тодорхойлох зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал2021-7-20

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. Энэхүү төслийн өртөг-өгөөжийн дүн шинжилгээнд үндэслэн үндэсний дасан зохицох төлөвлөгөөг санхүүжүүлэх стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл2021-3-21

НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм

БОАЖ-ын сайд Н.Уртнасан тамгаа гардлаа2021-2-1

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Н.Уртнасан сайд тамгаа гардлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ

Хөнгөвчилсөн нөхцлөөр батлах журам буюу SAP гэж юу вэ?2021-1-11

Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээр жижиг хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх илүү хялбар боллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2021-1-11

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Чулуунхүүг урин оролцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020-12-24

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Ч...

Худалдаа хөгжлийн банк2020-3-16

ХХБанк нь үйл ажиллагаандаа тогтвортой, хариуцлагтай байдлыг чухалчлан байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгохыг эрмэлзэн ажиллаж байна.   ХХБанк нь УАНС-д шууд хандах эрхтэй  үндэсний байгууллагын (Direct Access Entity) хувьд 50-250 сая ам

COP24 Бага хурлын амжилт – Бид “УУР АМЬСГАЛЫН ДЭЛХИЙН ГЭРЭЭ”-тэй боллоо2018-12-19

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 196 орны төлөөлөгчид болон Европын Холбоо хамтран Катовице хотноо хоёр долоо хоногийн турш хэлэлцсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP24 Бага хурал амжилттай болж өндөрлөв. 2015 онд гэрээлсэн Парисын хэлэлцээрийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэх хүрээнд олон хурал, зөвлөгөөнүүд болж амжилттай хэлэлцээрүүдийг хийлээ. Хоёр долоо хоногийн турш өргөн цар хүрээнд авч хэлэлцсэний нэг хэсэг нь суурь зарчмын асуудлууд, харин нөгөө хэсэг нь илүү техникийн шинж чанартай дэлгэрэнгүй асуудлуудыг авч хэлэлцсэн

ЯПОН УЛСТАЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2018-12-14

2018 оны 12 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын бүрдэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр оролцон ажиллаж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурлын эхний долоо хоногийн тойм2018-12-11

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар дэлхийн дулаарлыг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн зорилго бүхий НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурлын эхний долоо хоногийн онцлох үр дүн

Уур амьсгалын талаар арга хэмжээ авсанаар 2050 он гэхэд нэг сая хүний амийг аврах боломжтой2018-12-10

Дэлхий нийтээр  2015 оны Парисын Хэлэлцээрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд, мөн уур амьсгалын талаар дорвитой ажлуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн чуулж буй өнөө цагт Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас "Энэ бол зөвхөн эх дэлхийд ашигтай зүйл биш, агаарын бохирдлыг бууруулснаар бид нэг сая хүний амийг бас аврах асуудал юм" гэж мэдэгдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Ерөнхий Захирал Др. Проф

НҮБ-аас “COP24 Бага хурлын талаархи товч лавлах”-ыг толилуулжээ2018-12-7

Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд цаг хугацаа урсан одож буй тул дэлхий нийтээрээ бид цаг алдах эрхгүй билээ

“Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинар зохион байгуулагдлаа2018-11-29

    Байгаль орчин, уур амьсгалын сан, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран “Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинарыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхийг бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэг төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа.        Семинарт тавигдсан илтгэлүүд: ЦУОШГ-ын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр  - “Цаг уурын мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр - “Орчны чанарын хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ” УЦУОСМХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Даваа - “Гадаргын усны мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал - “Цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцоо, хөгжлийн хандлага” УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга П.Гомболүүдэв - “Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага”   Байгаль орчин, уур амьсгалын сангийн зөвлөх З.Батжаргал - “Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт илтгэлүүд тус тус тавигдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.      Энэхүү семинараар Монгол орны цаг уур, орчны чанарын хяналт, цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага зэрэг нилээн өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ.      Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход бодит хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна

Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр уран бүтээлчид хүчтэй дуугарч эхэллээ2018-11-12

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, тэр дундаа хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг уран бүтээлч, фото зурагчин Б.Тамир товчхондоо “Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана” гэж дүгнэн хэлжээ. Залуу уран бүтээлч Б.Тамир Швейцарийн Вале дахь аялалд явахдаа энэ бүх өөрчлөлт, үр дагавруудыг нарийгн сонирхон судалж уран бүтээлийн онгод санаагаар дүүрэн иржээ. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгал орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгал дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал эрс нэмэгджээ2017-10-4

"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулган уур амьсгалын талаарх бодлогыг үндэсний хэмжээнд, салбар хоорондын уялдааг хангаж, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ